Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2 цагийн дараа
153
Д.Ганбат: Муу муухай, бузраа л улсын нууц гэж ард түмнээсээ нууцлаад байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатаас байр суурийг нь тодрууллаа. 

Тэрээр, Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдсан уу, юмны үнэ ханш, эмч, багш нарын жагсаал болж байна. Эрүүл мэндийн даатгалын санг хувхайлчихсан. Нэг ангид 60-70 хүүхэд хичээллэж байна. Засаг төрийн хийж, хэрэгжүүлэх ажил энэ хэрүүлээс нь гадна их байна.  АН-ын бүлгийн хурал руу орох гээд явж байна. Гишүүдийн санал бодлыг сонсоно. Бүлэг нэгдсэн шийдвэр гаргах ёстой байх. Мэдээллийг нь авч байгаад шийдвэр гаргахад оролцоно гэж бодож байна. 

Хэвлэл мэдээллээр тал талаасаа мэдээлэл гаргаж байгаа нь зөв. Энэ хугацаанд ард түмэн янз бүрийн мэдээлэл аваад сурчихсан байна. Гарсан мэдээллийг үнэн, худал гээд өөрсдөө ялгаж салгадаг болчихсон байна. Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргасан байсан. Тус мэдээлэлд бид хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцан ажилладаггүй. Улс орны нууцыг гаднын байгууллагад өгдөггүй гэсэн байсан. Албан ёсны эх үүсвэрийг харахад байж боломгүй юм хийсэн харагдсан.

Чуулган дээр хэлэлцээд ирэхээр ард түмнээс нуусан хаасан юм нь хулгай муу муухай бузар л байдаг юм байна.  Улсын нууцад авдаг цөөхөн хэдэн юм байгаа. Аж ахуйн гэрээ, нүүрсний үнэ зэрэгт улсын нууцад аваад байх юм байхгүй. Ард түмнээсээ л нууцлаад байна. Хулгай хийсэн гэдгээрээ манай улс доог тохуу болж байна.

Би хэдэн жилийн өмнө 80-аад оныхон засаглах гэж байхад та нар өөрсдийнхөө үеийнхнийг амьдрах аргагүй болгосон. Засаг төрөө сайн барихгүй бол болохгүй шүү гэдгийг урьдчилан анхааруулж хэлж байсан. 

Шууд дамжуулалт: