Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
3 цагийн дараа
253
Ц.Сандаг-Очир: Төрийн ажлыг ирцээрээ бойкойтлож байгааг иргэд харж байгаа шүү

ТББХ-ны хурал өнөөдөр 11 цагаас эхлэх байсан ч хурлыг хааж, хуралдааны товыг дахин тогтоож зар хүргэхээр боллоо. 

ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир: ТББХ-ны хурлыг өнөөдөр 11:00 цагт товлосон. Одоогийн байдлаар 5-6 гишүүн ирсэн байна. АН-ын бүлэг хуралдаад дуусаагүй байна. МАН АН, ХҮН, эвсэл гээд бүгд үнэхээр хариуцлагагүй байна. Чухал асуудал хэлэлцэх гэхээр, өмнө нь хуралдаандаа ирсэн ирцээрээ эхлэх гэхээр 4-5 гишүүн ирсэн байдаг. 4-5уулаа сууж байгаад хурал хийлтэй нь биш. 30 минут хүлээлээ. Төрийн ажлыг гацааж, тээг саад болж байгаа нь үнэхээр хариуцлагагүй байна.  Энэ бол Үндсэн хуулийн хугацаатай ажил.

Төрийн ажлыг ирцээрээ бойкойтлож байна. Үүнийг чинь ард түмэн харж байгаа шүү.  Б.Хэрлэн, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, М.Бадамсүрэн гишүүн ирсэн байна. С. Бямбацогт гишүүн орж ирээд гараад явсан. Н.Номтойбаяр гишүүн албан ёсоор гадаадад ажилтай яваа. Байнгын хорооны биш гишүүдээс П.Сайнзориг, Жавхлан гишүүд ирсэн байна. 

30 гаруй минут хүлээлээ гишүүд ирэхгүй байгаа учир өнөөдрийн ТББХ-ны хурлыг хаалаа. Хуралдааны товыг тогтоож, зар хүргэж хуралдааныг хуралдуулна.