Боловсролын сайд П.Наранбаяр МБШУҮЭ-ээс зарлаад байгаа ажил хаялтын талаар БЯ-ны байр суурийг илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:
МБШУҮЭ-ээс багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэх шаардлагыг биелүүлээгүй тул 10 дугаар сарын 15, 16-ны өдрөөс эхлэн ажил хаялт зарлана гэдгээ энэ сарын 09-ний өдөр мэдэгдсэн. Өмнөх өдөр нь суулт хийж байгаа багш нарын төлөөлөл болон ҮЭХ-ны асуудал хариуцаж байгаа хүмүүсийг Монгол Улсын Ерөнхий сайд болон Сангийн сайдтай уулзуулсан.
Багш нарын цалинг эхний ээлжид 25 хувиар нэмж, нэг сая 850 мянгад хүргэх, ирэх оны долоо дугаар сараас 2.5 сая төгрөгт, дараа нь 3.5 сая төгрөгт хүргэх гээд шат дараалсан арга хэмжээ авахаар шийдвэрлэснээ танилцуулсан. Гэвч маргааш нь ажил хаяхаа мэдэгдсэн. Өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг тооцохгүйгээр улс төржиж байгаа нь харамсалтай. Тиймээс ҮЭ-ийг энэ шаардлагаа дахин харж үзээч гэсэн саналтай байна. Хоёрдугаарт, шууд ажил хаялт зарлана гэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Эхлээд хамтын хэлэлцээр хийх ёстой. Шийдвэрт хүрч чадахгүй бол зуучлагч авчирна. Зуучлагч мөн шийдэлд хүргэж чадахгүй бол Хөдөлмөрийн арбитрд хандана.
Багш нарын цалинг нэмэх ёстой гэдэг дээр бид адилхан байр суурьтай байгаа. Гэхдээ ажил хаялт бол шийдэл биш. Хамгийн эцсийн арга хэмжээ.
Эхний 100 тэрбум төгрөг бол өнөөдөр өргөн барьчихаад байгаа төсөв дотор байгаа. Энэ тоог 560 тэрбум төгрөгт хүргэж байж, цалингийн нэмэгдэл 25 хувьд хүрнэ. 94 мянган хүн ажиллаж буй боловсролын салбарын цалингийн зардал 2.8 их наяд төгрөг. Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийн тулд 3.3 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр нэмж олтох шаардлагатай гэлээ.
Шууд дамжуулалт үзэх: