УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ. Улс төрд үүссэн асуудлыг хэлэлцэж дуусгах сүүлийн хугацаа энэ баасан гараг. АН-ын бүлгээс гурван асуудлаар байр сууриа нэгтгэлээ.
1-рт Ерөнхий сайд, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой. Магадгүй нэг өдөр. Энэ зөвхөн хоёр албан тушаалтны асуудал биш. Засаглал хоорондын зөрчлийн асуудал болж хувирлаа. Төрийн тэмцэл болж хувирлаа. Энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол улс орны асуудал болохвий. Иймээс аль нэгийг нь дангаар нь хэлэлцэхгүй.
2-рт Санал хураалт хүртэл байр сууриа зарлахгүй. Тэр хүртэл гишүүд итгэл үнэмшлээрээ, бүлгийн нэгдсэн байр суурь гарна.
3-рт эрх баригч нам хоёр тал болоод хоёр хуваагдлаа. Энэ хуваагдлыг цөөнхөөс томилогдсон дэд дарга даргалах нь зүйтэй гэдэг зарчмын гурван саналд нэгдлээ.