Томуугийн дархлаажуулалт улс орон даяар хийгдэж байгаа. Тус асуудлын талаар Чингэлтэй дүүргийн дархлаажуулалтын эмч Г.Эрдэнэтуяагаас тодрууллаа.
Тэрээр, Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүргийн хувьд зорилтот бүлгийн 96 хувь нь томуугийн вакцинд хамрагдаад байна. Дүүргийн хэмжээнд томуугийн дархлаажуулалтыг хүүхдийн байгууллага буюу 38 цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн 16 нэгж, дүүргийн эрүүл мэндийн нэгжээр зохион байгуулан хийсэн.
Улс болон дүүргийн хэмжээнд томуугийн вакцинд хамрагдалт маш өндөр хувьтай явагдаж байна. Тодруулбал, Улсын хэмжээнд 85, дүүргийн хэмжээнд 96 хувьтай байна.
0-5 хүртэлх насны хүүхэд амьсгалын замын өвчлөл, томуу томуу төст өвчинд өртөх эрсдэл өндөр байдаг. Мөн жирэмсэн эхчүүдийн хамрагдалт өмнөх жилүүдийнхээс маш их өндөр байгаа.
Томуугийн вакциныг жил бүр тархвар судлалын заалтаар хийж байгаа. Ганц томуугийн вакцин гэлтгүй бүх төрлийн вакцин хийлгэсэн үед эцэг, эх асран хамгаалагч нарт давхар зөвлөгөө өгдөг. Тухайн вакцинд хамрагдах бүх хүмүүсээ эмчийн үзлэгт оруулаад, вакцины эсрэг заалт байхгүй байна гэсний үндсэн дээр вакцин хийдэг.
Томуугийн вакцин тариулсан хүмүүс эхний 2 хоногт ус хүргэхгүй, цэвэр байлгах. Ямар нэгэн тос түрхлэг түрхэхгүй байх. Халуурсан, тариулсан хэсэг улайх, урвал илэрсэн тохиолдолд эмчид хандах хэрэгтэй. Гэхдээ урвал, хүндрэл багатай байгаа. Дээрх асуудлаар эмчилгээ хийлгэсэн, эмчид хандсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа.
Шууд дамжуулалт: