Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Live
4 цагийн дараа
202
Иргэн: Түц-үүдийг хурдан нүүлгэсэн шиг сургуультай ойр байгаа клонкыг нүүлгэх хэрэгтэй

Сургуультай хэт ойр шатахуун түгээх станц үйл ажиллагаагаа явуулж байгааг эцэг, эхчүүд эсэргүүцэн өнөөдөр мэдээлэл хийлээ. 14-р сургуулиас 25 метрийн зайд "Шунхлай" бензин клонк байрлаж байгаа нь сургуулийн 1500 сурагч, 250 багш ажилчдад эрсдэлтэй нөхцөл үүсгэж байгааг тэдний зүгээс онцоллоо.

Эцэг, эхчүүдийн төлөөлөл: Дүнжингаравын дэлбэрэлтийн дараа сургуультай ойр шатахуун түгээх станц үйл ажиллагаагаа явуулж байгааг эрсдэлтэй гэж үзэн, эсэргүүцэж эхэлсэн. 

БЗД-ийн таван сургуулийн хажууд шатахуун түгээх станц үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хамгийн аюултай нөхцөл байдалд байгаа нь 14-р сургууль юм.

Шунхлай шатахуун түгээх станцын хувьд анхнаасаа үйл ажиллагаагаа зогсоохгүй гэсэн байр суурьтай байсан. 2024 оны 10-р сард Нийслэлийн засаг даргын захирамж гарсан байгаа. Бид бүтэн жил үйл ажиллагаагаа зогсоохыг хүлээлээ, гэтэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна. 

Тэр хавьд байгаа ТҮЦ-үүдийг ямар хурдан нүүлгэлээ. Х.Нямбаатарын захирамж гарчихсан байгаа.  Ганц 14-р сургуулийн 1500 сурагч, 250 багш ажилчид гэлтгүй оршин суугчид байгаа. Дүнжингарав шиг дэлбэрэлт болоод муугаар бодоход бүгд л хохирохоор байдалд байна.Тиймээс Шунхлай шатахуун түгээх станцыг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үйл ажиллагаагаа зогсоогооч гэж уриалмаар байна. Дүрэм, журмаа мөрдөөч ээ.

Үүний хариуцлагыг хэн хүлээх үү. Нүүлгэх захирамж нь гарчихсан байхад нүүхгүй байгаа Шунхлай хариуцах уу төр хариуцах уу.  Аюул эрсдэлээс урьдчилан сэргийлмээр байна. Жирийн иргэн бизнес эрхэлж байсан бол жил болж чадахгүй цагийн дотор л ачигдчихсан байгаа.

Шууд дамжуулалт: