Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
4 цагийн дараа
319
М.Бадамсүрэн: Монголын хууль гууль болж, тоглоом боллоо

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр, Үргэлжилж байгаа хурлыг хаачихлаа. Энэ хууль зөрчсөн байж болзошгүй байгаа гэдгийг ТББХ-ны даргад хэлсэн. Өөрөөр хэлбэл, Энэ хурлын ирц нь бүрдчихсэн, үг хэлэх хүмүүс нь тодорхой болчихсон байхад саналаа хураагаад л явах ёстой. Төрийн ажил тасралтгүй явах ёстой.

Нэг болохоор Засгийн газрыг огцрох эсэх асуудлыг төлөвлөгөөнд оруулчихна. Эсвэл бүр гаргаад шидчихнэ. Сайд томилох асуудлыг 5 дахь өдөр оруулаад, болиулаад дахиад 5 дахь өдөр гээд. Энэ бүр тоглоом боллоо. Монголын хууль бүр гууль болж байна. Тийм учраас үүнийг сануулж хэлсэн байгаа. 

Байнгын хорооны гишүүний хувьд би хуралдаа ирчихсэн байсан. Ерөнхий сайд яг орж ирсэн. Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан П.Сайнзориг гишүүн орж ирсэн байсан. Хурал үргэлжлээд явах ёстой байсан. Хүндэтгэн үзэх шалтгаангүй бол зарлагдсан хуралдаа ирж оролцох ёстой. Хэн ч энэ хурлыг таслах ёсгүй. Харин үүргээ биелүүлж хуралдаа орж ирээгүй бол эсрэг санал өгсөнд тооцоод, саналаа хураагаад, энэ асуудлаа өнөөдөр нэг тийш нь шийдэх хэрэгтэй. 

Төрийн албан хаагч, ахмадууд жагсаж байна. Энийг ер нь тоож байгаа юм уу. Төсвөө хэлэлцэх ёстой. Өвөлжилтийн бэлтгэл, цаг үеийн шинжтэй олон ажил тасралтгүй явах ёстой гэх зарчим байгаа. Үүнийг үнэхээр хөсөрдүүлж байна. 

Баялгийн хулгайтай холбоотой асуудал их яригдаж байна. Жирийн нэг иргэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ийм олон тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж чадах уу. Энийг эрх мэдэлтэй хүмүүс л хийнэ. Тийм учраас энэ асуудлаа нэг тийш нь хурдан шийдэх хэрэгтэй байна. 

Шууд дамжуулалт: