m.mn
түрүүлж мэдээлнэ
УИХ
6 цагийн дараа
1952
Н.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгалангаа газар булж, Г.Занданшатарыг шавар шавхайтай хутгачихлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр цаг үеийн маргаан дагуулсан асуудлууд дээр байр сууриа илэрхийллээ.

Д.Амарбаясгалан дарга Нүүрсний сонсголыг хийхгүй байна. Өөрөө хулгайтай холбоотой юм байна гэсэн яриа явсан. Энэ бүх асуудлын цаана Л.Оюун-Эрдэнэ тоглоод байна. Д.Амарбаясгалангаа газар булчихлаа. Г.Занданшатарыг шавар шавхайтай хутгачихлаа. Өөрөө орлогоо нотолж чадаагүй байж, хэн нэгнээс бурууг хайж байна. Д.Амарбаясгалан анхнаасаа Ерөнхий сайдад нэр дэвшихгүй, намын даргад өрсөлдөхгүй гэж байхад Л.Оюун-Эрдэнэ зунжингаа хойноос нь хөөцөлдөж, ятгасаар байгаад нэр дэвшүүлсэн.

Монголын төр “Тамгагүй төр” болчихсон байна. Сонгууль болчихоод байхад сөрөг хүчнээр өөрийгөө хянуулахын оронд АН-тай хамтарч засгаа байгуулсан. Эндээс эхлээд мордохын хазгай гэгч боллоо.

Д.Амарбаясгалан, Г.Занданшатар хоёрт хандаж хэлэхэд, дүрмээрээ л ажилла. Намын дүрмээр намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой.

П.Сайнзориг бол биеэ дааж тоглохгүй. Шатраар яривал Х.Нямбаатар даргын “хүү”. Өөрийн толгойгүй. Х.Нямбаатар нь Л.Оюун-Эрдэний хүү. Э.Болормаа гишүүн мөн Г.Занданшатарыг дөнгөж Ерөнхий сайдаар томилогдмогц Засгийн газартаа ийм хүнг битгий ав гэхчлэн өрөөнд нь ороод шантаажлаад сууж байсан. Энэ хүмүүс Засгийн газрыг огцруулах нь тодорхой байсан. Дүү нартаа хандаж хэлэхэд, дөнгөж УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод төрөөр битгий тоглоод бай гэж хэлье. Буруутай бол Ерөнхий сайд ч бай, хэн ч бай хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Буруугүй бол ажлыг нь хийлгэх хэрэгтэй.

Нууцын гэрээнүүд Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед байгуулагдсан байна. Яагаад ийм гэрээ байгуулсныг Х.Баттулгаас асуух хэрэгтэй. Энэ бүхэн Ц.Элбэгдоржоос эхлэлтэй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа ХХБ-д зээл өг, тэрэнд өгч болохгүй гэсэн чиглэл өгдөг байсан. Үүнийг нь Х.Баттулга шүүмжилдэг байсан хэрнээ өөрөө яагаад ийм юм хийв гэдгийг асуух хэрэгтэй гэв.

Шууд дамжуулалт үзэх: