Хөвсгөл аймгийн Тариалан суманд сар хүрэхгүй хугацаанд хоёр иргэн сураггүй болж, нэг хүүхэд амиа алджээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Тариалан суманд есдүгээр сарын 17-нд 2 настай хүүхэд сураггүй алга болж, ес дэх хоног дээрээ цогцсыг олсон бол есдүгээр сарын 21-нд самарт яваад сураггүй болсон 46 настай эмэгтэйг 19 хоног хайж, ар гэрийнхний хүсэлтээр аравдугаар сарын 10-нд эрэн хайх ажиллагааг зогсоосон юм.
Мөн тус суманд аравдугаар сарын 6-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.