Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
41 мин өмнө
422
С.Эрдэнэбат: Манайх шиг багш нартаа 300 долларын цалин өгдөг улс байхгүй

Багш нар ажил хаях гэж байгаа асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатаас тодрууллаа.

Тэрээр “Багш нар ажил хаяна гэдэг хурц асуудал. Төсвөө боохоос өмнө цалингийн асуудлыг шийдэх ёстой байсан ч зөвшилцөлд хүрч чадаагүй. Энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй.

Багш нарын цалинг эхний ээлжид 400 мянган төгрөгөөр буюу 20 хувиар нэмнэ гэж байна. Улсын дундаж цалин 2,800,000 төгрөг болсон. Ядаж улсын дунджидаа багш нарын цалинг хүргэхийг шаардаж байгаа. Энэ бол зүй ёсны шаардлага. Манайх шиг багш нартаа 300 долларын цалин өгдөг улс байхгүй. Хүний нөөцийн дутагдал одоо 4 мянга байгаа бол 15 мянга болж өсөх төлөвтэй байна.

УИХ-ын гишүүдэд багш нарын цалинг нэмье гэж санал гаргаад 40 гишүүн гарын үсэг цуглуулсан. УИХ бол дэмжиж байна. Засгийн газар төсвөө эргэж харж, тодорхой эх үүсвэрээ гаргаад цааш явмаар байна.

Багш  нарын цалинг жил бүр 30-аас доошгүй хувиар нэмнэ гэж тусгасан байдаг. 2025 онд 6 хувиар нэмсэн. 2026 онд огт нэмээгүй. Үүнээс үүдэж үл итгэлцэл бий болж байна. Засгийн газар үнэхээр үе шаттайгаар нэмье гэж байгаа бол Үйлдвэрчний эвлэлтэй уулзаж гарын үсгээр баталгаажуулах хэрэгтэй. Гэтэл 1,800,000 болгож нэм гэж хэлээгүй судал гэсэн юм байна лээ. Тийм учраас багш нар ажил хаях гэж байна” гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: