МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр “Бүлгийн дарга хоёр бичгийн учрыг олох ёстой. Бичиг өргөн барьсан хүмүүсийн ард Ерөнхий сайд, УИХ-ын дарга байна. Тэр хүмүүс хоорондоо учраа олоогүй байхад огцруулахаар гарын үсэг зурж, өргөн барьсан хүмүүс хоорондоо учраа олохгүй. Тийм учраас бүлэг одоо хуралдвал хоосон хэрүүл болно.
Удирдах зөвлөлөө яаралтай хуралдуулж, асуудлаа шийдэх ёстой. Удирдах зөвлөл шийдвэрлэсний дараа бүлэг хуралдана. Маргааш 12:00 цагаас МАН-ын бүлэг хуралдана. Хоёр талыг эвлэрүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан. Хоёр тал зөвшилцөөд бичгээ татвал төсөвтөө төвлөрч, Засаг төр бүрэн бүтэн байх боломжтой” гэв.
Шууд дамжуулалтыг үзэх: