Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
6 мин дараа
334
УИХ-ын гишүүн Б.Энхбаярт шүүхээс иргэний хэрэг үүсгэжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоож, мэдээллийг тараасан хэлбэрээр няцааж, залруулгах хийлгэхийг даалгуулах тухай” нэхэмжлэл гаргасныг өмгөөлөгчид нь мэдэгдэж байсан. Тэгвэл шүүхээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх захирамж гарчээ.

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь хүний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээлэлд иргэний хэрэг үүсгэж, нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэй болж байна. Тэрээр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нь “хүн нухаад, чандарласан”, “орд эзэмшиж, нүүрс хулгайлсан” гэх мэтээр гүтгэсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан юм. Гэвч Бортээгийн орд нь улсын эзэмшилд буюу Эрдэнэс Тавантолгой ХК-даа байдаг бөгөөд Д.Амарбаясгалан нь уг ордыг эзэмших нь байтугай, нэг хүрз нүүрс ч олборлоогүй гэдгээ мэдэгдсэн юм. Бортээгийн ордод одоо болтол ямар нэгэн нүүрс олборлолтын ажиллагаа хийгдээгүй бөгөөд тус ордын лиценз нь улсын өмчид хэвээр байна.

Тиймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ямар үндэслэл, баримттайгаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг гүтгэсэн бэ гэдгээ шүүх дээр нотлох шаардлагатай боллоо.