2025 оны 10-р сар – Sofy Mongolia брэнд охидын эрүүл мэнд, сэтгэл зүйн боловсролд чиглэсэн “Хайрлая, Хамгаалъя, Хөгжүүлье” уриа дор үндэсний хэмжээнд хэрэгжиж буй чадавхжуулах аяныг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Энэхүү аян Монгол Улсын өнцөг булан бүрд хүрч, ерөнхий боловсролын сургуулийн эмэгтэй сурагчдад:
- Сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг зэрэг мэдээлэл, үйлчилгээ үзүүлэн, тэдний өөртөө итгэх итгэл, нийгэмд өөрийгөө зөвөөр илэрхийлэх чадамжийг хөгжүүлэхийг зорьж буй юм.
📍Тун удахгүй: Төв аймаг, Зуунмод
Аяны хүрээнд 2025 оны 10-р сарын 16-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд очиж ажиллах бөгөөд цаашид бусад аймаг, сум, дүүргийг шат дараатайгаар хамарч ажиллах юм.
Sofy Mongolia энэхүү санаачилгаар дамжуулан зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг брэнд бус, эмэгтэйчүүдийн эрх, боловсрол, сэтгэл зүйн дэмжлэгт бодитой хувь нэмэр оруулдаг нийгмийн хариуцлагатай байгууллага гэдгээ дахин харуулж байна.