Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Live
4 цагийн дараа
227
Ү.Амарбат: Б.Энхбаяр өөрийн яриад байгаа зүйлсээ баримтаар нотлох үүргийг хүлээнэ

Өмгөөлөгч Ү.Амарбатаас цаг үеийн мэдээллээр тодрууллаа. 

Тэрээр "Өнгөрсөн баасан гарагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд иргэн Д.Амарбаясгалангийн нэхэмжлэлтэй Б.Энхбаярт холбогдох "нэр төр, алдар хүндийг гутаасан, ажил хэргийн нэр хүндэд халдсан" гэх агуулгаар шүүх иргэний хэрэг үүсгэсэн. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай холбоотой хууль шүүхийн байгууллагаар нотлогдоогүй, шалгагдаагүй мэдээллийг давтамжтайгаар түгээж ирсэн.

УИХ-ын даргын зүгээс өнөөдрийг хүртэл аливаа асуудлаар АТГ, цагдаа болон хууль хяналтын бусад байгууллагад дуудагдсан, шалгагдсан, мэдүүлэг тайлбар өгсөн тохиолдол нэг ч байхгүй.

Тэгэхээр гишүүдийн бичигт дурдагдсан "Нэр холбогдсон асуудал" гэдэг хууль зүйн утгаараа байхгүй. Гэхдээ УИХ-ын гишүүд шалгуул гэсэн шаардлага тавьж байгаа учраас энэ асуудлыг мухарлахаар болж, албан ёсоор шүүхэд хандсан.

Одоо УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нэхэмжлэлийн хувийг гардаж аваад, хариу тайлбар өгөх ёстой. Ингэж байж шүүхийн процесс хурдан үргэлжилнэ.

Б.Энхбаяр өөрийн яриад байгаа зүйлсээ баримтаар нотлох үүргийг хүлээнэ.

Нүүрсний сонсголтой холбоотой дөрвөн цагийн яриа байна. Үүн дээр Б.Энхбаяр нэг ч баримт дэлгээгүй, зөвхөн хурал удирдсан. Адменирал дээр хоёр шинжээч ажилласан байна. Шинжээчдийн гаргасан баримт хууль зүйн үндэслэлтэй юу гэдгийг шалгаж байгаа" гэв.

Шууд дамжуулалтыг үзэх: