Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.10.15 12:42
1006
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад Чингэлтэй дүүргийн 9-р хороо “Баянбүрдийн тойргийн хөшөө шатаж байна” гэсэн мэдээллийг 10-р сарын 15-ны 05:43 цагт ирсэн.

Дуудлагын дагуу шалгахад иргэн М архи согтууруулах ундааны хэрэглэсэн үедээ тойргийн голд “Чингэлтэй дүүрэг” гэсэн бичиглэл бүхий хөшөөний доор гал түлсэнээс хөшөө шатсан хэргийг шалгаж байна.