Засгийн газрын хуралдаан өнөөдөр өглөө 08:00 цагт эхэлсэн. Харин тус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Сангийн сайд Б.Жавхлан: Төлөвлөгөөний биелэлтэд санхүүжилт 10 хувиар дутна гэсэн үг. Хатуу боловч зайлшгүй шаардлагатай санал өргөх зохицуулалтыг хийх гэж байна. 831 тэрбум төгрөг шууд хэрэглээн дээр нэмэгддэг зардал. Тэгэхээр инфляц хөдлөх үү гэж асуух байх.
Зардлаа хасахгүй шууд 831 тэрбум төгрөгөөр нэмсэн бол инфляц 2 хувиар нэмэгдэнэ. Тиймээс үйл ажиллагааны зардлын нэг ангиллыг нөгөө ангиллаар сольж байгаа учир инфляцын сөрөг нөлөөлөл бага.
Засаг дээр нөөц барьж орж ирээд улс төрийн асуудал, жагсаал цуглаан болохоор тэр нөөцөө гаргаж ирлээ гэж битгий бодоорой. Жилийн төлөвлөгөөт ажлаасаа, хүрэх зорилтод хүрэх төсвөөсөө 10 хувиар татаж байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд энэ хүнд нөхцөлд дээрх санаачилгыг гаргаад Засгийн газарт хүргүүлэхээр болсон гэдгийг ойлгох байх. Одоо ажлаа хийж, төсөв, цалингаа яримаар байна.
Нөөц боломж гарч ирээгүй. Төсөвлөсөн, төлөвлөсөн байсан үйл ажиллагаанууд 10 хувь танагдана гэж ойлгоорой. Зорилтот түвшнээс 10 хувь дутах эрсдэл гарна.
Хүнээр бол ирэх жилээс 44 размерын гутал өмсдөг хүн 40 размерын гуталд хөлөө чихээд цалингаа үрээд давхих нь байна. Тэгэхээр төрийн тэргүүнээс эхлээд бүх зүйлийн 10 хувь танагдана.
Шууд дамжуулалт: