Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: Хэлэлцээр үргэлжилж байгаа. Багш нарын ажил хаялттай холбоотой гурван үе шаттай хэлэлцээр явах ёстой. Нэгдүгээрт, Маргалдаж байгаа хоёр тал харилцан тохиролцох ёстой. Тохиролцож чадахгүй гэж үзвэл жуучлагч томилдог. Манай яамнаас жуучлагч томилж ажилласан, гэхдээ үр дүнд хүрээгүй. Тийм учраас гурав дахь үе шат буюу арбитрыг томилон ажиллуулна. Арбитрын гаргасан шийдвэр бол эцсийнх байдаг.
Ажил хаях гэж байгаа багш нарт хэлэхэд дэлхийн бүх л улсын ажил хаялт хуулиар зохицуулагддаг. Хуульгүй нэг ч харилцаа байхгүй.
Тийм учраас хууль бус ажил хаялт байсан гэж шүүхээс үзвэл багш нарт ажил хаясан үеийнх нь цалин нэмэгдлийн асуудал гарч ирнэ. Энэ нь эргээд эдийн засгийн үр дагавартай үйл ажиллагаа шүү. Тийм учраас ажил хаях тохиолдолд хуулийн дагуу ажил хаяач гэж зөвлөмөөр байна.
Шууд дамжуулалт: