Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллаж байна.
Хүний эрх хамгаалагчийн хороо нь бие даан үйл ажиллагаа явуулах бөгөөд дараах чиг үүргийг хэрэгжүүлж байна. Үүнд:
- Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах;
- Гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах;
- Хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх;
- Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх;
- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон хүний эрх хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгуулах;
- Гомдол, мэдээллийн сан бүрдүүлэх.
Хүний эрх хамгаалагчийн хороо нь долоон хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг ба ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс хоёр гишүүнийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж байна.
Иймээс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд хоёр нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тул болзол, шаардлага хангасан иргэнийг нэрээ дэвшүүлэхийг урьж байна.
Хорооны гишүүнд нэр дэвшигч нь Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан дараах шаардлага хангасан байна. Үүнд:
- Хүний эрхийг хамгаалах чиглэлээр үндэсний, эсхүл олон улсын хэмжээнд долоогоос доошгүй жил ажилласан туршлагатай (Нотлох баримтыг хавсаргах);
- Хүний эрхийг хамгаалах олон улсын тогтолцоо, эрх зүйн хэм хэмжээний талаар мэдлэг, туршлагатай (Нотлох баримтыг хавсаргах);
- Сүүлийн таван жил улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй.
Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнд тавих шаардлага хангасан иргэдээс дараах баримт бичгийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ажлын цагаар биечлэн авч ирж өгөх, шуудангийн илгээмжээр эсхүл цахим шуудангаар (PDF болон Word форматаар тус тус) хүлээн авна. Үүнд:
- Хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Бакалаврын, эсхүл түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (E-Mongolia цахим хуудаснаас авах);
- Хүсэлт гаргагчийн талаарх тодорхойлолт (Ажил олгогч байгууллагын эсвэл хүний эрхийн чиглэлээр хамтран ажилладаг бусад байгууллагын тодорхойлолт);
- Урьд ял шийтгэгдсэн, эрүүгийн хариуцлагад татагдаж байсан болон зөрчилд холбогдон шалгагдсан эсэх Цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
- Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх (Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тодорхойлолт).
”Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журам” хавсралтаар баталсан “Хорооны гишүүнд нэр дэвших тухай хүсэлт гаргагчийн анкет”-ыг Word файлаар энд дарж татаж авна уу.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энд дарж татаж авна уу.
Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнийг сонгон шалгаруулах журмыг энд дарж үзнэ үү.
Холбоо барих: