Багш нарын цалин нэмэх асуудлын хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ.
Тэрээр, Боловсролын салбарын ажилчдын цалинг 20 хувиар нэмэхээр Засгийн газрын хурлаас зарчмын шийдвэр гарлаа. Ингэснээр энэ салбарт ажиллаж байгаа 90 гаруй мянган хүний цалин хөлс 20 хувиар нэмэгдэхээр шийдэгдэж байна. Гэхдээ нөгөө талдаа Сангийн сайдын хэлсэнчлэн бид урсгал зардал, үйл ажиллагаа, хөтөлбөр арга хэмжээнээсээ таналт хийх шаардлагатай болсон.
Ажил хаялт зарлаад байгаа үйлдвэрчний эвлэлийн холбооны хүмүүст хандаж хэлэхэд, Өнөөдөр эдийн засгийн бүрэн бололцоогоор энэ шийдвэрийг гаргаж байгаа шүү. Маргааш шууд үндсэн цалинг 3.5 сая болгох ямар ч боломжгүй. Ингэж нэмэхийн тулд 3.3 их наяд төгрөг ахиад нэмэх шаардлагатай болно.
Бид гурван жилийн төлөвлөгөө гаргаад, жил болгон нэмж багш нарын зориод байгаа цалингийн нэмэгдлээ ярилцаад явъя гэдэг байр сууриа илэрхийлж байна.
Ажил хаялт дээр арбитр томилогдоод, үргэлжлээд явж байгаа. Мөн өнөөдөр цахим сургууль байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Боловсролын цахим шилжилтэд онцлох үйл явдал боллоо гэж харж байна.
Шууд дамжуулалт: