УИХ-ын гишүүн Ж.Золжаргал байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Нүүрсний хулгай гээд л нөгөөх нь Үндсэн хууль зөрчлөө, ажлын хариуцлага алдлаа гэх мэт баахан тайлбар явлаа. Гэхдээ яаж ч тайлбарласан нэг зүйл иргэдэд ойлгомжтой байгаа. Намын доторх улс төрийн тэмцэлдээ төрийг ашиглаж байна. Намын, хоёр даргын маргаан, тэдний дэмжигчдийн асуудлыг хагалах гэж оролдож байгаа нь маш буруу үзэгдэл. Үүнээс болж нэг л их намын хэрүүл , журмын нөхөд ярьсан, гомдож, гишүүд ажлаа хийж чадахгүй байдалд ороод байна.
Энэ нь намын чадамжтай холбоотой. Улс төрийн нам болохгүй байна. Намын санхүүжилт болохгүй байна. Төрийн өмчийн компаниудтай хэтэрхий их орооцолдож байна. Уул уурхайн том гэрээнүүдийг намын дарга нар хийж байна. Тэгэхээр намаас төрийн өмчийн компаниудыг холдуулахгүйгээр өнөөдрийн энэ тэмцэлд цэг тавигдахгүй.
Намаас төрийн өмчийг холдуулах гэхээр төрийн өмчийн компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх гэх зэрэг элдэв янзын юм яриад байдаг. Энэ бол ямар ч хэрэггүй зүйл. Зүгээр тэрийгээ нээлттэй болгоод, хувьцаат компанийн хэлбэрт оруулах хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, Өнгөрсөн жил улс төрийн намын тухай их аятайхан хууль гарсан. Тэр хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гээд эргэж буцаад, өөрчлөхгүй удаад, данс дээр их асуудал гарч байгаа. Нэг данстай байхыг буцаад олон данстай байхаар өөрчилж өргөн барьсан.
Олон данстай болох тусам олон янзын мөнгө орж, гарна. Дахиад л нүүрс яригдана. Тийм учраас намын санхүүжилт ил тод байх хэрэгтэй.
Шууд дамжуулалт: