Монгол Ардын Намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, У.Отгонбаяр гишүүн болон хэд хэдэн гишүүд зохион байгуулж хуралдуулсан. Өмнө нь над дээр ирээд хуралдах эсэх талаар асуусан. Би ямар ч байсан өнөөдрийн 12 цагт зарласан хурлаа хийнэ гэх хариуг өгсөн. Гэтэл үүний дараа хурал зохион байгуулсан. Энэ нь хууль бус хуралдаан болсон. Өөрөөр хэлбэл, Нийт гишүүдийн олонх нь хуралдах хүсэлт гаргасан бол хуралдаж болно. Гэхдээ хуралдааныг бүлгийн дарга товлож, бүлгийн дарга зохион байгуулдаг. Зарласан байсан хуралдааныг урьдчилаад өөрсдөө зохион байгуулж хуралдсан. Өөрөөр хэлбэл, Дүрмийн бус хуралдаан зохион байгуулсан гэж үзэж байгаа.
Өчигдрийн хурлыг харж байхад шулуухан хэлэхэд ам массаж гэлтэй асуудал ярьсан. Гадаа байгаа багш, эмчийн цалин тэтгэврийн асуудлыг ярьсан. Энэ цалин тэтгэвэртэй холбоотой асуудлыг бүлгээрээ ярьчихсан байсан.
Энэ хэлэлцүүлгийн дараа ажлын хэсэг байгуулагдана. Тэр ажлын хэсэгт гишүүд орж байгаад бүлгээс гарсан саналуудыг тийш нь тусгахаас биш нэгэнт Засгийн газар өргөн барьчхаад Г.Занданшатар сайд ийм зүйл ярьж болохгүй.
Хуралдаан дүрмийн бус байсан учир хурлаас гарсан шийдвэр дүрмийн бус. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус шийдвэр гарсан. Хоёрт, Хэрэв Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүнтэй холбоотойгоор эсвэл бүлгийн даргын ажлыг хийж чадахгүй байна гэж үзэж байвал дараагийнхаа хурал дээр хуралдаад намайг огцруулж болно. Өнөөдрийн хурал дээр намайг огцруулах боломж байсан.
Ноён нуруугаа хугалан, нэг хэсэг нөхдөө хаян барин сайд нарын төлөө явдаг хүн би биш ээ.
Шууд дамжуулалт: