Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
26 мин дараа
357
Б.Бат-Эрдэнэ: Онтрэ компанитай холбоотой асуудал яригдахаар л МАН хоёр хуваагдаж, засаг огцордог

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Оюутолгойн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрээр, УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо Байнгын хорооны статустай явдаг. Монголын төрийг хүндлэхгүй байна л гэж харж байгаа. Түр хороог Оюутолгой компани ялгамжтай байдлаар авч үзэж болохгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газартай бид нар хэлэлцээрийн асуудлаа ярина. Хянан шалгах түр хороотой асуудлаа бид нар ярихгүй гэдэг өнцөг харагдаж байна.  Нөгөө талдаа Оюутолгойтой холбоотой асуудал хөндөгдөх бүрд Монголын төрд асуудал үүсэж байгааг бид эрүүл ухаанаар олж харах хэрэгтэй.

Би буруу санаагүй бол 2014 онд Онтрэтэй холбоотой асуудал яригдаж байхад Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч байсан. Сая 2025 онд Онтрэтэй холбоотой асуудал яригдаад, хөндөгдөж эхлэхэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорсон.

2011 онд хувь нийлүүлсэн зээлийн гэрээн дээр долоон жил тутам хэлэлцэх боломжтой, тодотгол хийх боломж гарч байгаа. Гэтэл 2018 онд энэ долоон жилийн хугацаа дээр асуудал яригдах байсан. Гэхдээ 2018 онд эрх баригч МАН бас л хоёр хуваагдаж хэлэлцэж чадахгүй өнгөрч байсан. 

2025 онд энэ байдал давтагдаж байна. Би үүнийг санамсаргүй зүйл гэж бодохгүй байна. 

Тэгэхээр бид Оюутолгойтой холбоотой асуудалд нухацтай хандах хэрэгтэй. 2037 он гэхэд манай улс байгалийн баялаггүй, авсан юм байхгүй. Ард иргэдийн халаасанд үлдэх юмгүй 24-25 тэрбум долларын өр л үлдэхээр байна. 

Шууд дамжуулалт: