УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан болж, хоёр асуудал хэлэлцлээ. Нэгт, Намын бүлгийн дарга сонгох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнхийн саналаар МАН-ын бүлгийн даргаар миний биеийн сонголоо.
Хоёрт, Намын бүлэг дээр ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Засгийн газраас УИХ-д 9-р сарын 1-нд Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсөв, дагасан хууль тогтоомжуудыг өргөн мэдүүлсэн. Хуулиараа төсвийг 11 сарын 15-ны дотор батлах үүрэгтэй. УИХ-ын үндсэн бүтэц болсон байнгын хороод дээр төсвийн хэлэлцүүлгүүд явж байгаа. Гэхдээ 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх санал хураалт явагдаагүй байгаа. Улсын төсөв батлах цаг хугацаа ойртож байгаа учир хэлэлцүүлэхэд бэлдэх ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шууд дамжуулалт: