УИХ-ын гишүүн, “Оюутолгой”, “Онтре”-ийн асуудлыг хянан шалгах Түр хороо өнөөдөр /2025.10.15/ 14 цагаас “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлагын багийн танилцуулга, мэдээллийг сонсох ёстой байлаа. Гэтэл МАН-ын бүлэг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс товлосон хурлыг үл тоомсорлож, тус хорооны хуралдах ёстой байсан танхимд бүлгийн хурлаа ээлжит бусаар хийв. Энэ үеэр Түр хорооны дарга О.Батнайрамдалаас хорооны ажлын үр дүн, явцын талаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:
Улс төрийн зодооноос болж “Оюутолгой”, “Онтре”-ийн асуудал зогсонги байдалтай байна. Үр дүнд нь 3.5 сая иргэн хохирно.
Түр хорооноос “Оюутолгой” ХХК-ийн удирдлагаас мэдээлэл авахаар хоёр удаа хүсэлт явуулсан, хоёуланд нь оролцох боломжгүй гэсэн. Өнөөдөр 14 цагт Түр хорооны хурал товлогдсон байсан ч товлоогүй хурлаас болж хүлээгдэж байна. Сая загнуулаад, хөөгдөөд гарлаа.
Өнөөдөр сандал ширээний асуудлыг биш Монгол Улсын эрх ашигтай холбоотой асуудлыг шийдээд явж байх ёстой. “Оюутолгой”, “Онтре” дээр ямар шийдвэр гаргах нь вэ гээд 3.5 сая иргэн хүлээж байхад бид тийшээ анхаарлаа хандуулж байх ёстой.
Аль ч улсад улс төрийн тогтворгүй байдал үүсдэг. Байдаг л зүйл хэдий ч энэ нь Монгол Улсын эрх ашгийн дээгүүр эрэмбэлэгдэх ёсгүй.
Шууд дамжуулалт үзэх: