Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2 цагийн дараа
533
Ү.Амарбат: Б.Энхбаяр хуурамч ордер үйлдэж, БЗС-аас зээл авсан байж болзошгүй

УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хэрэг үүсгэсэн гэх мэдээлэл гараад байгаа юм. Тус асуудлын талаар өмгөөлөгч Ү.Амарбатаас тодрууллаа.

Тэрээр, Өчигдөр шүүхээс Б.Энхбаярт нэхэмжлэл гардуулсан эсэх талаар тодруулсан. Албан нээлттэй мэдээллээр энэ хүн хоёр хаягтай байна. УИХ-ын гишүүний төрийн ордны хаягийг нь бас бид нар бичээд өгсөн.

Яагаад гэхээр өмнө нь нүүрсний сонсголтой холбоотой асуудлаар Чингэлтэй дүүрэгт шүүдэхэд ирээгүй асуудал гарч байсан. Тухайн үед Хууль зүйн сайд байхад нь цагдаагаар албадан ирүүлэх ажиллагаа хийлгэж, шүүхийн ажиллагааг удаашруулсан байсан. Энэ удаа ч гэсэн ингэж удаашруулахаар байна. 

Хаягаар нь очоод гардуулах үйл ажиллагаа хийсэн боловч эхний хаяг дээрээ байгаагүй. Тиймээс энэ хүнийг нэхэмжлэхээ гардаж аваад, удаа дараа хүний нэр төрд халдаад байгаа үйлдэлдээ шүүхийн журмаар асуудалдаа хандаач гэж хэлмээр байна. 

Хууль зүйн сайд байсан, хуулийн сургууль төгссөн хүнийг эрх зүйн анхан шатны мэдлэгтэй гэж ойлгож байгаа. Нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд хандлаа гэхээр нэр хүндтэй хүн нэрээ хамгаалдаг юм гээд номд заагаагүй юм яриад зогсож байна. Энэ хүн бол үнэхээр том баталгаатай, ар талтай байна. Маш их өөртөө итгэлтэй байна. Юу ч энэ хүнийг зогсоохгүй гэдэгт итгэлтэй байх шиг байна. Удахгүй хууль зүйн сайд болоод энэ хэргийг бүхэлд нь зогсоох ч хүсэл эрмэлзэлтэй байхыг үгүйсгэхгүй. Ийм хэмжээний ааг омог энэ хүнээс гарч байна. 

Гэхдээ ганцхан энэ хүнд л баримт ирдэггүй хорвоо. Энэ хүнтэй холбоотой өмгөөлөл хийснээс хойш надад маш их баримт ирж байна. Би яг одоо өөрийнх нь мэдээлэл дэлгэдэг шиг дэлгэе. 

Жишээлбэл, Энэ хүн анх БЗС-аас зээл авахдаа өөрийнхөө төрсөн ахын нэр дээр байдаг байрны ордерын нэрийг засаж байгаад хуурамч баримт үйлдэж, БЗС-нд барьцаанд өгч тооцуулсан байж болзошгүй байна. Би яг өөрийнх нь хэлээр хэллээ. Хэрвээ намайг гүтгэсэн гэвэл тооцуулсан байж болзошгүй байна гэнэ.

Гэхдээ энэ баримтыг судлах хэрэгтэй. БЗС дээр баримт нь байгаа. Яг ижилхэн дугаартай хоёр өөр хүний нэртэй ордер байгаа юм байна. 

БЗС-аас хоёр жил дараалж сургалтын төлбөр авахдаа сургууль руугаа нэг ч төгрөг шилжүүлээгүй юм байна. Төлбөртөө өгөх бүх мөнгөө өөрийн хувийн данс руугаа авсан байна гэж би хардаж байна. 

Шууд дамжуулалт: