УИХ-ын гишүүн Э.Болормаагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Энэ бүх асуудал Засгийн газар огцрох эсэх асуудалтай л холбоотой. Өчигдөр болсон бүлгийн ээлжит бус хурлын зарын зарлалыг бидэнд ирүүлээгүй. Хэсэг бүлэг хүмүүс дотроо хуралдсан асуудлыг бүлгийн хурал гэж үзэхгүй. Их хүчтэй түрэмгийлж байгааг та бүхэн ч гэсэн харж байгаа байх.
Мэдээж сандал суудалтай л холбоотой зүйл болж байгаа байх.
Бодлогын шинж чанартай шаардлагуудыг Засгийн газарт тавьсан. Маргааш даргын дэргэдэх зөвлөл товлосноор Засгийн газрын асуудлыг чуулганаар хэлэлцэнэ. Маргааш өглөө ТББХ хуралдана гэж ойлгож байгаа. ТББХ-ны хурлаар хэлэлцээд, санал хураах боловч ТББХ-ны саналаар санал хураадаггүй. Ерөнхий сайдын асуудлыг чуулганаар санал хураалттай явдаг.
Шууд дамжуулалт: