m.mn
түрүүлж мэдээлнэ
Ярилцлага
2025.10.15 17:47
863
Ч.Бямбасүрэн:Гадаа цастай, даарч байна

Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөг болгуулахаар өнгөрсөн зургадугаар сарын 19-нөөс ЗГ-ын ордны баруун хаалга дээр суулт зарласан. Энэ дөрвөн сарын хугацаанд тэдэнтэй төр засгийнхан гарч уулзаагүйн дээр тэтгэврийн нэмэгдлийг нь шийдээгүй байгаа билээ. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар эмч багш нарын цалинг 15-20 хувь, ахмадын тэтгэврийг 8 хувиар нэмэх шийдвэр гаргаснаа зарласан. Үүнтэй холбоотой ахмадууд ордны баруун, зүүн хаалга дээр суулт зарлаж, эсэргүүцлээ илэрхийллээ.

СБД-ийн 16-р хорооны ахмад настан Ч.Бямбасүрэн:Өнөөдөр даарч байна

-Би 689 мянган төгрөг авдаг. Түүгээр амьдрахад хүрэлцэхгүйгээр тэтгэврийн зээл 24 сараар авсан. Өнөөдөр тэтгэвэр буух өдөр банк шууд л татчихдаг. Ард нь ямар ч амьдрах боломжгүй хүмүүс үгээ хэлээд хүйтэнд дөрвөн сар сууж байна. Ахмадуудынхаа тэтгэврийг асуудалгүй 1.5 сая төгрөг болгоод өгөөч. Хүйтэн сэрүүн боллоо. Мод нүүрс авах хэрэгтэй байна. Мөнгө байхгүй, юугаараа авах вэ. Хөлдөж үхэх  юм уу. Ийм хүнд байдалд ортол эд нар анхаарсангүй. Зургадугаар сарын 19-нөөс хойш дөрвөн сарын дотор шийдвэл шийдэхээр л хугацаа боллоо.

Гадаа цастай, даарч байна. 

Би сургуулийн газар 20 гаруй жил  ажиллаад тэтгэвэрт гарсан. Нэмэгдсээр байгаад л 689000 болсон. Хангалттай яаж амьдрах вэ дээ. Амьдрал үнэхээр хүнд байна шдээ. 689 мянган төгрөгөөс зээлээ төлөөд юугаар нь түлээ нүүрсээ авах вэ. Багш, эмч нарын цалинг нөөцөөс гаргаад нэмэх боломжтой гээд байгаа хэрнээ ахмадуудаа яагаад нэмэхгүй, болохгүй, бүтэхгүй юм яриад байгаа юм бэ. Бид чинь адилхан хүн шүү дээ. Яаралтай хамгийн түрүүнд бидний асуудлыг шийдэх ёстой шүү дээ. 

-Миний тэтгэвэр 689 мянган төгрөг. Би 1978 оноос эхлээд цэргийн албанд ажилласан. Би савхин эдлэлийн үйлдвэр, байшин үйлдвэрлэх комбинатад ажиллаад, гурван жил цэргийн алба хаагаад, цагдаагийн байгууллагад ажилласан. Цагдаа, цэргийн жилтэй нийлээд би 40 жил ажилласан байна. Тэгэхэд л 689 мянган төгрөгийн л тэтгэвэр авч байгаадаа гомдож байна.