Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2025.10.16 09:22
357
Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн төв хүлээлгэн өгчээ. 

 Хэнтий аймаг, Батноров сум Бэрх тосгон /аймгийн төвөөс зүүн зүгт 58 км, Бэрх тосгоноос баруун урд зүгт 10 км/ бэрх тосгоноос Хэнтий аймгийн чиглэлд зорчиж явсан суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10-р сарын 15-ны өдрийн 15:32 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож иргэн З /66 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Бэрх тосгоны Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгчээ.