Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.16 11:13
236
Ж.Бат-Эрдэнэ: Өөрийгөө МАН-ын бүлгийн дарга хэвээрээ байгаа гэж бодож байгаа

УИХ дахь МАН-ын дарга Ж.Бат-Эрдэнийг огцруулж Ж.Батжаргалыг бүлгийн даргаар томилсон гэх мэдээлэл гараад байгаа. Харин тус асуудлын талаар Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.

Тэрээр, Хэн камерын өмнө зогсоно тэр нь өөрийнхөө байр суурийг илэрхийлээд яваад байгаа. Дүрмийнхээ дагуу бүлгийн хурлаа зарлах ёстой байсан. Удирдах зөвлөлөө хуралдуулах ёстой байсан. Гэтэл удирдах зөвлөл хурлын товоо зарлахгүй байж байснаа хагассайн өдөр хуралдахаар болсон. Нэг дэх өдрөөс бүлгээ ахиад хуралдуулна. Хэн нь ирж хэн нь ирэхгүй байхыг харъя.  Миний хувьд дүрмийнхээ дагуу явж байгаа учир нэг дэх өдөр 10 цагаас бүлгийнхээ хурлыг зарлана. Нөгөө хэд маань ирэх ч юм уу ирэхгүй ч юм уу. Байдлыг харъя л гэж бодож байна. 

Дүрмийнхээ дагуу өөрийгөө МАН-ын бүлгийн дарга хэвээрээ байгаа гэж бодож байгаа. МАН-ын хагарал өнөөдрөөс дуусах байх. Улс төрийн амьдралд байдаг л асуудал. Гэхдээ энэ удаа арай л улаан зураас даваад явчихлаа. Буулгаж болох болгоныг буулгаж, сольж болох болгоныг сольё гэсэн юм руу л орчихлоо. 

Шууд дамжуулалт: