УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа
Тэрээр, Өнөөдөр маш чухал чуулганы хурал болж байна. Яагаад чухал гэхээр Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг шийднэ. Мөн энэ жилийн төсөв хэлэлцэх асуудал маш их цалгардаж байна. Өнгөрсөн жил төсөв батлах хугацаа оройтох эрсдэлтэй тул чуулганыг 9-р сарын 15нд эхлэхээр болгосон. Харамсалтай нь чуулган эхэлсэн цагаас сөрөг хүчин болсон АН байнгын завсарлага авч байсан. Байнга хэлэлцэх асуудлыг хойшлуулсан. Мөн МАН-ын даргын сонгууль болсон. Энэ асуудал нь МАН-ын асуудал биш улс орон, олон нийтийн асуудал болчихсон. Бүр засаглалын хямралд оруулж байна. Тиймээс Засгийн газрын чадамжийн асуудлыг хэлэлцэх ёстой.
Өнөөдөр Засгийн газар сайн ажиллаад байгаа учраас гадаа ахмадууд, багш нар ажил хаялт зарлаад, энэ салбарууд гацаанд орж байна. Энэ юутай холбоотой вэ гэвэл Засгийн газартай холбоотой. Засгийн газар төсвөө анхнаас нь зөв базаад, зөв зохицуулаад ороод ирсэн бол өнөөдөр ийм хямрал үүсэхгүй байх бүрэн боломж байсан.
Гуравхан сарын дотор Засгийн газар MCS-д л гэхэд 200 тэрбум төгрөгийн АМНАТ-аас чөлөөлсөн. Энэ мэт улсынхаа баялгийг олборлож, ашиг орлого олж байгаа татвар төлөх нь зайлшгүй байх ёстой зүйлүүдийг яагаад чөлөөлөөд байгаа юм бэ. Бараг 10 хоногийн өмнө багш, эмч, ахмадуудын тэтгэврийг нэмэх нөөц байхгшүй гэж байсан. Гэтэл өнөөдөр бүх зүйл боломжтой болчихлоо.
Шууд дамжуулалт: