УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр, Монгол Энэтхэг хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа. Энэ хүрээнд стратегийн түншлэлийг шинэ түвшинд гаргах, хэрэгжилтийг хангах 10 орчим гэрээ хэлцэл дээр гарын үсэг зурсан. Маш чухал айлчлал боллоо. Ингэснээр манай улсад шинжлэх ухааны салбар, боловсрол, батлан хамгаалах, соёл урлаг, эдийн засаг, дэд бүтцийн хамтарсан томоохон ажлууд хийгдэнэ. Ерөнхийлөгч эх орондоо ирсний дараа хэвлэлийн албанаас нь илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.
Өнөөдрийнх шиг нөхцөл байдал өмнө нь тохиолдож байсан. Ж.Эрдэнэбатын Засгийн газарт миний бие гишүүнээр ажиллаж байсан.
Тухайн үед ТББХ-ны хурлаар огцруулахгүй гэж байсан. Чуулганаар ТББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье гэдэг саналаар санал хураагдсан. ТББХ-ны саналыг гишүүдийн дийлэнх олонх нь дэмжээгүй учраас Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болж байсан.
Энэ хуулийн зохицуулалт, дэг журам яг хэвээрээ байгаа. Үүн дээр гайхаад, Үндсэн хуулийн зөрчил гэж үзэж болохгүй.
Шууд дамжуулалт:
Өм