Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.16 12:37
337
Ц.Сандаг-Очир: Ерөнхий сайдыг огцруулах асуудал ТББХ-ны хурлаар дэмжигдээгүй

ТББХ-ны хурлаар өнөөдөр Ерөнхий сайдыг огцрох эсэх асуудлыг хэлэлцсэн. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир: ТББХ гурав дахь удаагаа хуралдаж, эцсийн байдлаар санал хураалтаа явууллаа. Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.2-т ТББХ Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж, санал дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна. 101.3-т нэгдсэн хуралдаан байнгын хорооны санал дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна гэж заасан байдаг. 

Ингээд Ерөнхий сайдыг огцруулах асуудал чуулганы асуудал болж байна. Хуулийн бусад заалтаар зохицуулагдана. 

Нэр бүхий гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар мэдэгдэл хийж байгааг ямар учиртайг ойлгохгүй байна. Ерөнхий сайдыг огцруулах асуудал яригдсан ч эцсийн шийдвэр гараагүй байна. ТББХ-ны шийдвэр бол эцсийнх биш. Одоо УИХ-ын 126 гишүүн огцруулах эсэх асуудлыг эцэслэн шийдэх эрхтэй. 

Харин саналаа өгөх, өгөхгүй асуудалд хөндлөнгөөс оролцож байгаа, хараат бус байдалд нөлөөлөх гэж оролдож байгаа нь болохгүй асуудал. ТББХ-ны санал хураалтаар санал авч дууссан. Ирц 32 гишүүнээс 20 гишүүн ирсэн.

Ирц хангалттай хүрсэн. Хэлэлцэж байгаа асуудал үргэлжилж байсан учраас үг хэлээгүй байсан 10 гишүүн үгээ хэлсэн. Ерөнхий сайдын Засгийн газрыг авч үлдэнэ гэж олонхын санал гарсан. 

Шууд дамжуулалт: