Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс цаг үеийн асуудлаар тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:
Өнөөдөр буюу аравдугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагийн үед ОХУ-аас импортолдог хоёр хэлхээтэй шугам тасарсан. Нэг хэлхээг нь залгасан байгаа. Систем хэвийн ажиллаж байгаа учраас цагийн дараа гэхэд нөгөө хэлхээг мөн залгаж, бүрэн хэвийн болгоно.
Ойрын 10 жилд бүх хэрэглэгчийн цахилгааныг хоёр эх үүсвэрт холбох зорилт тавьсан. Үүнд 10–20 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын шаардагдана.
V цахилгаан станцын хувьд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тендер зарлагдсан байгаа. III дугаар цахилгаан станцын хувьд дулаанжуулалтыг маргаашдаа хэвийн болгож дуусгах төлөвтэй байна.
2026 он гэхэд Монгол Улс цахилгаан эрчим хүчний хомсдолд орохгүй байх түвшинд хүрсэн байхаар үйл ажиллагаа явагдаж байна гэв.