m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.07.22 05:13
637
Өөртөө тохируулж хувцасласан эрэгтэй хүн төлөв төвшин харагддаг

Хувцасаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэг. Хувцаслалт нь зөвхөн эмэгтэй хүнд хамаарах зүйл биш. Эрэгтэй хүний хувцас эмэгтэй хүнийхээс бодвол хавьгүй бага хэмжээгээр гоёл, чимэг шаарддаг. Хэдий тийм ч хувцсаа тохируулж өмсөх нь эсрэг хүйстэндээ таалагдах төдий асуудал бус нийгмээ хүндэтгэсэн, хувь хүний соёлын түвшинг харуулсан хэрэг.

- Сайн эд материал, уг хүнд тохирсон сайхан хийц хоёр л эрэгтэйчүүдийн хувцсыг сайхан болгодог зүйлүүд юм. - Хар өнгийн хослол нь өндөр туранхай эрэгтэйг улам туранхай болгон харагдуулдаг. Тиймээс албан ёсны хүлээн авалт биш бол хувцсандаа өөр өнгийг оруулаарай. - Бэлтгэлийн өмдийг гагцхүү гэртээ, спортын танхимд, гадаа дасгал хийх үед л өмсдөг. Түүнээс биш айлд очих, дэлгүүр хэсэх гэх мэтэд өмсдөггүй. - Зарим онцлог зүйлийг харгалздаг байх хэрэгтэй. Дээд хэсгээрээ нарийхан, жадгар өмд маш туранхай эрчүүдэд зохихгүй. Ийм бие галбиртай хүн зуны цагт цамцныхаа гадуур нимгэн пиджак, гадуур цамц өмсвөл илүү аятайхан.

 

- Өндөр туранхай эрчүүд хэтэрхий урт ч биш. Хэтэрхий богино ч биш пиджак өмсөх ёстой. - Намхан эрэгтэй хүн хэт богино пальто өмсөх нь тохиромжгүй юм. - Хүрэм тоодойх, халхайх, пиджак хэт тогдоохойс зайлсхийх нь зүйтэй. - Цээж бөгтгөр, мөр хавчиг харчуул нэлээд тавиу хийцийн пиджак, тавиу уужуу хүрэм өмсвөл зохино. Хөл майга бол нарийн шуумагтай өмд бүү өмсөөрэй,

 

Намхан нуруутай хүн өөр өнгийн өмд, хүрэм өмсвөл улам намсаж харагддаг.

- Зангиаг костюм, цамцныхаа өнгөтэй дүйлгэн тохируулна.

- Дан цулгуй өнгөтэй цамцан дээр толботой, ханан хээтэй эсвэл цулгуй өнгийн гэх мэт ямар ч өнгө, хээтэй зангиаг зүүж болно.

- Цамц харин гоц хурц тод хээ хуартай байвал дурын өнгө, хээтэй зангиаг зүүхээс зайлсхий.

- Тийм тохиолдолд цулгуй өнгийн зангиа, цамцны гоц, содон хээ хуарыг дардаг аж.

- Эрээн өнгийн юм уу ханан хээтэй бас даавуун цамцанд зангиа зүүдэггүй.