УИХ-ын нэгдсэн чуулган ирц бүрдэхгүй, хэлэлцэх асуудлууд шийдлээ хүлээсээр байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс тус бүлгийн ирцийг тодрууллаа. Тэрээр хэлэхдээ:
АН-ын бүлгийн хуралд 34 гишүүн оролцсоноос 33 нь санал нэгдэж, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хамтад нь огцруулах шийдвэр гаргасан.
Миний хувьд өглөө ирцэнд орсон байгаа. АН-ын бүлгээс 20 гаруй гишүүн ирцээ бүртгүүлсэн байгаа. Яг үнэндээ ирц бүрдүүлэх чинь 68 гишүүнтэй МАН-ын бүлгийн ажил шүү. Та нар олонхоороо засагла гэсэн үүргийг ард түмэнд МАН-д өгсөн.
Бүлгийн хурлын дараа Ерөнхий сайдтай 30 минут уулзсан гэдэг нь худал мэдээлэл гэлээ.
Шууд дамжуулалтыг үзэх: