Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.10.17 00:08
723
Л.Мөнхбаясгалан: Д.Амарбаясгалан нь “Намайг огцруулаад өгөөч” гэж гуйгаад, огцруулах ёстой гишүүд нь “үгүй” гээд явчихсан

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан чуулганы ирцийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:

АН-ын бүлэг хуралдаад Ерөнхий сайд болон УИХ-ын даргыг хоёуланг огцруулъя гэдэг “3 одтой” шийдвэр гаргасан. Энэ бол маш хатуу шийдвэр бөгөөд хэрвээ сөрвөл улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй. Ингээд УИХ руу ортол байдаггүй дээ. Үнэхээр ичиж байна. Д.Амарбаясгалан нь “Намайг огцруулаад өгөөч” гээд гуйгаад яваад байна. Огцруулах ёстой гишүүд нь “үгүй, үгүй” гээд яваад өгчихсөн.

Одоо энд манай намын 19 гишүүн, МАН-ын 31 гишүүн, бусад намаас 10 хүн ирцэд бүртгэгдсэн байгаа. Ерөнхийлөгчтай хамт БНЭУ-д айлчилсан манай намын гурван гишүүн, МАН-ын нэг гишүүн ирсэн байна.

MCS-ээс хандив авсан гишүүд алга. С.Баярцогтын гишүүд алга. Манай намын жагсаалтын гишүүдээс хоёр, гурав нь л байна. Чуулгандаа оролцохгүй байгаа гишүүд нэг бол барьцаалагдсан, эсвэл кнопоо үнэд хүргэх гэсэн хүмүүс байгаа.