УИХ-ын гишүүн С.Ганбаатар чуулганы ирцийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:
УИХ-ын гишүүд ард түмнийхээ төлөө хараат бусаар чин сэтгэлээсээ шийдвэр гаргах ёстой. Үүний төлөө дархан эрх гэж байдаг.
Одоо гурван гишүүн ирчихвэл ирц бүрдэнэ. Төсвөө батлах хэрэгтэй байна. Мөнгөний бодлогоо, ядуурлаа ярих ёстой. Ийм тэнэг байдлаасаа болж, “Онтре”-г алдвал яана. Бид хариуцлагатай байх ёстой.
УИХ-ын гишүүд барьцаалагдсан учраас би ард түмнээсээ дохионы хэлээр аврал эрсэн. Намайг бол сүрдүүлэхээсээ өнгөрсөн гэлээ.
Шууд дамжуулалт үзэх: