ССАЖЗ-ийн сайд Ч.Ундрам байр сууриа илэрхийллээ.
Миний хувьд ирцэд бүртгүүлээгүй. Үндсэн хуулийн бус аргаар Засгийн газрыг огцруулах гэж байна гэж үзэж байгаа учраас бусад гишүүдийн нэгэн адил үүргийнхээ дагуу чуулганд оролцохгүй байгаа. Чуулган эхлээгүй байгаа. Эхлээгүй чуулганыг сунгана гэдэг асуудал байж болохгүй.
Засгийн газрын тухай хуулиар Монгол Улсыг гадаадад сурталчлах чиг үүрэг нь Гадаад харилцааны яаманд байдаг.
Монгол Улсыг гадаадад сурталчлах Үндэсний хороо гэж байсан юм билээ. Г.Занданшатар Ерөнхий сайд олон хороодыг татан буулгасны нэг нь энэ хороо. Үүнтэй холбогдуулан, хэрэгжиж дуусаагүй байгаа төсөл, хөтөлбөрүүдийг гэрээний агуулга, үлдэгдэл төлбөр, цуцлах боломжтой эсэх гэх мэт мэдээллийг бэлтгэж, Засгийн газарт танилцуулна.
Шөнө дөлөөр гишүд ядарсан байна. Зарим нь согтуу хөлчүү явж байна гэсэн хэвлэлийн мэдээ хүртэл явж байна. Ийм үед хариуцлагатай шийдвэр гаргаж болохгүй.
Шууд дамжуулалт үзэх: