Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.10.17 00:54
223
О.Саранчулуун: Монгол Улсад тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл бол үнэт зүйлийн бэрхшээл юм байна

УИХ-ын гишүүн О.Саранчулуун цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:

Монгол Улсад тулгамдаж байгаа хамгийн том бэрхшээл бол үнэт зүйлийн бэрхшээл юм байна. Яагаад энэ хүмүүс өнөөдөр ярьснаа маргааш өөрчлөөд байгаа юм бэ гэвэл үнэт зүйлгүй байна. Хэрвээ үнэт зүйл нь иргэд байсан юм бол гадаа жагсаж байгаа улсын төлөө өнөөдөр төсвөө хэлэлцээд суух ёстой байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээл юу ч биш юм байна. Миний хөлгүй, гаргүй байх, намайг янз бүрээр гутаан доромжлох юу ч биш. Харин үнэт зүйлгүй, чиг баримжаа нь бэрхшээлтэй болсон улс ямар хөөрхийлөлтэй юм бэ л гэж би бодож байна. Цаашид улс төрчдийг сонгохдоо үүнийг сайн бодоосой гэж хүсэж байна.

АН-ын бүлгийн гишүүд цаасан дээр мэдэгдэл гаргасан хэрнээ хуралдаандаа орж ирэхгүй алга болно гэдэг нэг асуудал байна гэсэн үг. Гэхдээ иргэдийн эрх ашгаас дээгүүр тавьдаг ямар эрх ашиг байгааг би ойлгохгүй байгаа.

Шууд дамжуулалт үзэх: