Э.Ирэхбаяр
Редактор
УИХ
2025.10.17 02:21
271
Б.Батжаргал: УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулийг зөрчих үйл явц руу хөтлөх гээд байна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Б.Батжаргал Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Ирцэнд орогүй. Хурал даргалагчид албан шаардлага өгсөн. Өнөөдрийн хурал албан ёсоор эхлээгүй. ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн үр дүн гарсан. Гэтэл хурал даргалагч маань ТББХ-ны санал, дүгнэлтийн дагуу санал хураана гээд байгаа.

2019 оны нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс Ерөнхий сайдыг огцруулах процессыг нарийвчлан зааж өгсөн байдаг. УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь гарын үсэг зурснаар Ерөнхий сайдыг огцруулах  эсэх асуудлыг гурав хоногийн дотор хэлэлцэж эхлэх бөгөөд 10 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Уг саналын томъёоллоор санал хураалт явуулж, олонх нь дэмжсэн тохиолдолд ЕС-ыг огцорсонд тооцно.

УИХ-ын гишүүдийг Үндсэн хуулийг зөрчих үйл явц руу хөтлөх гээд байна. Тиймээс бид шаардлага өгсөн. Одоо хүртэл хариу өгөөгүй байна. ҮХЦ-д асуудлыг тавьсан. Тэнд албан ёсоор асуудлыг хэлэлцэх байх.

Шууд дамжуулалт үзэх: