Э.Ирэхбаяр
Редактор
Улс төр
2025.10.17 02:42
364
Ц.Идэрбат: Бахархаад байх зүйл алга ч шийдэхээс өөр арга алга

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлэхдээ:

Энэ бүхний ард Төсвийн хуулийн хэлэлцүүлэг хүлээгдэж байна. Би хувьдаа энэ хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ парламент бүрэн эрхийнхээ хугацааны гурав дахь жилдээ хийх ажлын төсөв. Гэтэл шинэ юм огт байхгүй байгаа тул эргэж харъя гэсэн байр суурьтай байгаа.

Багш, эмч нар ажил хаяж байна, суулт зарлаж байна. Миний бас нэг шүүмжлэлтэй хандаж байгаа зүйл бол төрийн үйлчилгээний алба хаагчдын цалингийн талаар юу   ярихгүй байгаа. Тэд хамгийн бага цалинтай байгаа.

Миний хувьд өнөөдөр өглөө эрт ирсэн. Одоо хүртэл хурлаа хийж чадахгүй. Ихэнх нь ҮХЦ болоод хувирчихлаа. Бахархаад байх зүйл алга ч шийдэхээс өөр арга алга. Хувь гишүүн ямар ч бодол санаатай байж болно, саналаа яаж ч өгч болно. Гэтэл тэр эрхээ хэрэгжүүлэхгүй, чуулганы танхимдаа орж ирэхгүй байна гэдэг санаатай үйлдэл.

Хэлэлцэж байгаа асуудал маань хуулийн хугацаатай тул бүгдээрээ энэ танхимдаа цуглаад хэлэлцэх хэрэгтэй шүү дээ.

Шууд дамжуулалт үзэх: