09:00 цагт: “Монголын арбитрын долоо хоног-2025” олон улсын хурал МҮХАҮТ-д болно.
09:00 цагт: Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газар “Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриан дор хэлэлцүүлэг зохион байгуулна. “Блю скай” зочид буудалд болно.
11:00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний есөн сарын үзүүлэлт танилцуулна. Хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.
11:00 цагт: “Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэнгийн нээлт "Чингис хаан" үндэсний музейд болно.
11:00 цагт: Оросын их, дээд сургуулиудын төлөөлөл оролцох “Оросын боловсролын үзэсгэлэн-2025”, Монгол, Оросын Найрамдлын 65 дахь өдрүүдийн нээлт РЦНК-д болно.
14:00 цагт: Дөрвөн улирлын эргэлт хөрөг баримтат киноны нээлт "Prime Cineplex Encanto" кино теарт болно.