УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэн шалгаж эхэлжээ.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана” гэж хуульчилсан байдаг аж. Энэ дугаа УИХ-ын дэд даргад маргаан үүсгэсэн байна.
Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны шийдвэрээр бус, харин УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгийн гарын үсэг бүхий бичгийн үндсэн дээр хэлэлцэж, санал хураалт явуулах ёстой. УИХ-ыг даргалж буй Х.Булгантуяа “төсөв хэлэлцэх цаг болсон, товлосон хугацаа орсон” гэх шалтгаанаар Үндсэн хуулийн заалтыг зөрчиж, уг асуудлыг хэлэлцүүлэхгүй байгаа нь өөрөө хууль зөрчиж буй үйлдэл гэж УИХ-ын нэр бүхий гишүүд өчигдөр мэдэгдсэн юм.