Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
2025.10.17 15:39
1142
Байрныхаа гадаа явж байсан хүүхдийн цээжийг хутгаар зүсэж, зугтаасан этгээдийг баривчилжээ

Байрныхаа гадаа явж байсан 8 настай хүүхдийн цээжин тус газарт нь хутгаар зүсэж, зугтаасан этгээдийг илрүүлэн шалгаж байна. 

Тодруулбал, Нэр бүхий хотхоны гадна бага насны хүүхдийг хутгалсан байна гэх дуудлага мэдээлэл 10-р сарын 9-нд бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу шалгахад нэр бүхий иргэн бага насны хүүхдийн баруун хөхний доод хэсэгт нэг удаа зүсэж зугтаасныг илрүүлэн баривчилжээ. Эд мөрийн баримтаар 32 см-ийн урттай хутгыг хураан авч шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

Тус хэргийн талаар ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэх хариултыг өглөө.