Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.10.17 16:09
261
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх саналыг УИХ дэмжлээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд 100 хувийн саналаар дэмжсэн юм.

Өнөөдрийн үдээс хойших чуулганы хуралдаанаар "Д.Амарбаясгалангийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжих нь зүйтэй" гэсэн саналын томьёоллоор санал хурааж 102 гишүүн дэмжлээ. 

Ингэснээр өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Шууд дамжуулалтыг үзэх: