УИХ-ын даргыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх санал хураалт дуусаж, 89.5 хувийн саналаар чөлөөллөө. Тус асуудлын талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос тодрууллаа.
Тэрээр, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнхийн саналаар шийдвэрлэлээ. Одоо төсвийн хүрээний мэдэгдлээр үргэлжлүүлж хэлэлцэх гэж байна. Төсвийн хүрээний мэдэгдлийн санал хураалт дутуу байгаа. Санал хураалтаа хийгээд, холбогдох байнгын хороонд нь шилжүүлнэ. Үүний дараа төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Төсвийн байнгын хорооноос найман байнгын хороогоор хэлэлцсэн танилцуулгыг нэгдсэн байдлаар танилцуулна. Дараа нь шууд 2026 оны төсвийн төслийг дэмжих эсэх санал хураалт явуулна.
Мөн шинэ Ерөнхий сайдыг томилогдтол Ерөнхий сайдын үүргийг түр гүйцэтгэхийг Г.Занданшатарт даалгасан.
Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Дараагийн шинэ Ерөнхий сайд томилогдох хүртэл Г.Занданшатар дарга Ерөнхий сайдын үүргээ гүйцэтгээд явна.
Харин дараагийн УИХ-ын даргыг 65 буюу түүнээс дээш санал авсан олонхын бүлгээс холбогдох хууль журам, дүрмийнхээ дагуу санал болгоно. Тэр болтол даргын үүргийг Х.Булгантуяа гүйцэтгэнэ.
Шууд дамжуулалт: