Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2025.10.17 16:35
556
Т.Аубакир: Ирэх оны 1 сараас инфляцтай уялдуулж тэтгэврийг 8 хувиар нэмэх хуультай

ГБХНХЯ-ны сайд Т.Аубакираас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрээр, Шүүх дээр шийднэ гэсэн хуультай. Энэ хуулийг би зохион байгуулж байгаа хүмүүст сануулах үүрэгтэй.

Тэгсэн багш нарыгаа заналхийллээ гээд Ч.Лодойсамбуу гишүүнээс эхлээд мэдсээр байж мушгиж байна.

Ахмадуудын тэтгэврийн хувьд итгэлцүүрийн хүрээнд ГБХНХЯ-аас инфляцтай нь уялдуулж тэтгэврийг нэмэгдүүлэх тооцоолол байдаг. 

2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл дээр 9.5 хувийн инфляцтай байна гэх таамаглал байсан. Гэтэл гүйцэтгэл нь 8 хувьтай байна. Тийм учраас инфляцтай нь уялдуулж 2026 оны 1-р сарын 1-ээс ахмадуудын тэтгэврийг 8 хувь нэмэх хуультай. Засаг огцорсон ч гэсэн ажлаа үргэлжлүүлнэ. 

Засаг огцрохтой холбоотой бүх сайд нарыг ямар нэгэн байдлаар харлууллаа. Нэг сэтгэл эмзэглэмээр зүйл нь над руу чиглэсэн зүйл байлаа.

Чи хасахаа боль, чи казахаа гээд, яс үндсээр ялгаварлан гадуурхсан. Намайг юу ч гэж хэлж болно гэхдээ мөрөөрөө байгаа ард түмнийг битгий ингэж доромжлооч ээ. 

Өчигдөр орой над руу согтуу олон хүмүүс залгалаа. Чи хуралдаа суу, ирцээ бүрдүүл гээд. 

Шууд дамжуулалт: