Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2025.10.17 16:46
420
Ч.Лодойсамбуу: Парламентын ардчиллынхаа талд байсан бүх гишүүддээ талархал илэрхийлье

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нэгдсэн чуулганаас гарсан шийдвэрт өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр "Ардчилсан нам аль нэг хүчин, хэн нэгэн, хэсэг бүлэгт удирдагдахгүй гэдгээ нотолж үзүүллээ. Энэ бол маш сайн хэрэг. 

126 гишүүнтэй парламент хэн нэгнийг огцруулаад, бужигнаад байгаа юм шиг харагдаж байгаа ч энэ муу зүйл биш. Ямар ч тохиролцоо, дарамт шахалт нөлөөлөхгүй юм байна гэдэг нь тодорхой болж байна. Зарчмаа баримталж, парламентын ардчиллынхаа талд байсан бүх гишүүддээ талархал илэрхийлье. 

МАН-ын гишүүдэд их дарамт ирсэн гэдгийг чуулганы танхимд хэлж байна. Парламентын танхим шүүх биш, гишүүд нь прокурор биш. Тиймээс шүүх байгууллага одоо ажлаа хийх хэрэгтэй. Өнгөрсөн өдрүүдэд баахан гэмт хэрэг яригдлаа. Энийг битгий мартаарай. Хуулийн дор байлгах үүрэгтэй эрх бүхий субъектүүд ажлаа хийх хэрэгтэй. 

Ерөнхийлөгчийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн бойжуулсан, тэгээд өөрөө байлдаж эхэлсэн дүү нар нь огцорлоо. Бид парламентын засаглалтай улс гэдгээ баталж чадлаа. МАН хулгайн түүхтэй нам. Үүнд нь хариуцлага тооцож, сонгуулиар харуулах хэрэгтэй" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: