УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрээр, Хууль хяналтын байгууллагад баримт нь байгаа учраас албан тушаалын төлөө нэгнийхээ хулгайн асуудлыг ил болголоо. Өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын гурван гишүүний хоёр нь намаас шууд томилогддог. Нэг нь бол Ерөнхийлөгч, бүх ард түмнээс сонгогдож байгаа.
Намаас сонгогдсон хоёр нь зэрэг явж байна гэдэг хулгай нь хэтэрчихсэн, баталгаатай баримтдаа хоёулаа барьцаалагдаж уналаа гэсэн үг.
Хоёуланг нь огцруулна гэдэг бол сөрөг хүчний улс төрчийн хувьд том ялалт. Хулгайг илрүүлж, Монголын ард түмэнд ирэх ёстой хөрөнгө бүгд авлигач, луйварчдын гудас дор байгаа. Эсвэл их, бага тэнгэрийн аманд байгаа олон хаус, хотын төвийн үнэтэй байрууд бүгд хоосон харанхуй байдаг. Эдийн засгийн эргэлтэд оруулахгүй.
Ийм заваан зүйл өнгөрсөн хугацаанд болсон. Тэгэхээр эдгээр эрх баригч нарт хариуцлага тооцох болсон. ХҮН намынхан ах нар нь юу гэнэ тэрүүгээр нь л явдаг. Б.Пүрэвдоржийн тойрог дээр тэр хүнээ дэвшүүлж саналыг нь хуваа гэдэг л нам.
Манай АН бол 2012-2016 онд засаг барьсан. Ажил сайн хийсэн боловч харамсалтай нь эв нэгдлээ хангаж чадаагүй. Тийм учраас ард түмэн маш хатуу дүн тавьж, биднийг 9 хүнтэй болгосон. Үүнээс хойш бүх сонгуульд бид ялагдсан. Эв нэгдлээ хангаж чадаагүй учир бидэнд итгэл үзүүлэхгүй байгаа. Гэхдээ итгэлийг өнгөрсөн намын даргын сонгуулиараа буцааж авч чадсан.
Шууд дамжуулалт: