Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2025.10.17 17:06
767
Ж.Золжаргал: МАН-ын хурлаар эцэслэгдэх юм бол яах гэж бид нараар тоглоод байгаа юм

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "МАН-ын дарга нь шүүх дээр очиж байж л шийдэгдэнэ. Тэр хүртэл энэ засаг яаж ч болзошгүй. Одоо ҮХЦ-ийн шийдвэр гарна. Эсвэл Ерөнхийлөгч хориг тавина. Шинэ засаг гараад дахиад л солигдоно. Бид энэ тоглоом дунд дахиад сар явж байгаад 11 сарын 15-нд цэглэгдэнэ.

Нэгэнт намын хурлаар эцэслэгдэх юм бол яах гэж бид нараар тоглоод байгаа юм. Олон улсын нөхцөл байдал, дотоод эдийн засаг, өвөлжилтийн бэлтгэл гээд олон асуудал байна. 

УИХ-ын гишүүн гэсэн статустай хүн бол төрийн ёсыг сахиулж, хараат бус хүн байх ёстой. Маш болгоомжтой, нухацтай хандмаар байна. УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллага нь ажлаа хиймээр байна. Би энэ тоглоомд оролцохгүй. Тийм учраас алин дээр нь ч гарын үсэг зураагүй" гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: